Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай үр дүнгийн гэрээ байгууллаа

                Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагч нийслэлийн Засаг даргын орлогч нартай “Удирдлагын гэрээ”,  дүүргийн Засаг дарга нартай “Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээ”, төсвийн шууд захирагч нартай “Үр дүнгийн гэрээ” байгуулах үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

                  Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдтой Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Үр дүнгийн гэрээ” байгууллаа.

1

              НИТХ-аар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны “Аз жаргалтай хот” хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлээ батлуулсан билээ. Үйл ажиллагааны хөтөлбөр, 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлээс гэрээнд тусгагдсан арга хэмжээг дүүрэг, харьяа байгууллагууд хэрэгжүүлэн ажиллаж, гүйцэтгэл үр дүнг хагас бүтэн жилээр тооцон ажиллах болно. Нийслэлээс 2018 оныг “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил” болгосонтой холбогдуулан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээг шинэ шатад гаргаж, шийдвэр гаргах түвшинд иргэд оршин суугчдын саналыг тусган хотын хөгжил, бүтээн байгуулалт, тохижилтын ажилд тэдний оролцоог нэмэгдүүлэх, төрийн чиг үүргийг иргэдэд нээлттэй шуурхай хүргэхэд анхаарч ажиллах, гэрээний заалт нэг бүрийн хэрэгжилтийг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, биелэлтийг тухай бүрт нь Тамгын газарт танилцуулж байх юм. Ингээд та бүхнийг 2018 онд байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу хариуцсан ажлаа тухайн салбартаа цаг хугацаанд нь хариуцлагатай, чанарын өндөр түвшинд үр дүнтэй зохион байгуулан ажиллахыг хүсье” хэмээн онцолсон юм.

        Энэ жил нийслэлийн төсөвт 828.5 тэрбум төгрөгийн төсвийн орлого төвлөрч, 419.6 тэрбум төгрөгийн төсвийн урсгал зардлыг санхүүжүүлж, хотын шуудын төсвөөс 153 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хэрэгжүүлэн 208.5 тэрбум төгрөгийг Монгол Улсын төсөвт төвлөрүүлэх юм байна.

2

Written by Burmaa

Leave a comment