Галын аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна сонгино- Full view

Галын аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна

         Нийслэлийн Онцгой байдлын газраас сар шинийн баярыг угтаж  галын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр удирдамжит нэгдсэн арга хэмжээг томоохон худалдааны төвүүд, гэр хорооллын айл өрхүүдэд зохион байгуулж байна.

            Тухайлбал Хан-уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн бие бүрэлдэхүүн дүүргийн 13 дугаар хорооны айл өрхүүдэд галын аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг тарааж ажилласан байна.

хануул хануул№

              Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, галын аюулгүй байдлыг хангах талаар дүүргийн 20-р хорооны засаг дарга, ажлын алба, хэсгийн ахлагч, иргэдийн төлөөлөлд 2 цагийн танхимын сургалтыг зохион байгууллаа. Мөн 15-р хороонд байрлах Миний зах худалдааны төвийн гадна талбайд “Галын аюулаас урьдчилан сэргийлье” өдөрлөгийг зохион байгууллаа.

suhbaatar2 suhbaatar3 ёүхбаатар

        Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Улаанбаатар спирт ХХК-ний ажилчдад, Гэрэлт-Од худалдааны төвийн түрээслэгч нарт хичээл сургалт, тархалтын сургуулийг зохион байгуулж ажиллалаа. Мөн дүүргийн гэр хорооллын айл өрхүүдэд аюулгүй байдлаа хангах талаар сэрэмжлүүлэг зөвлөлөөг хүргэж ажиллаж байна.

songino3 сонгино- сонгино№ сонгино

            Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх өдөрлөгийг Гранд плаза, Баянгол худалдааны төвүүдэд  зохион байгуулан ажиллалаа. Өдөрлөгөөр тохиолдож болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, галын аюулгүй байдлыг хангах талаар 307 иргэнд ухуулга сурталчилгаа хийж, 378 ширхэг тараах материал тараан ажилласан байна.

баянгол бгг бгггг бгд бгдд

Written by Burmaa

Leave a comment