Үр дүнгийн гэрээ байгуулав

           Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн өнөөдөр тус газрын бүтцийн нэгжийн дарга нартай 2018 оны төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээг байгууллаа.

            Хурандаа Ж.Чүлтэмсүрэн нийт удирдлагуудад хандан, төрийн албаны тухай хууль тогтоомж, стандарт, ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, цэргийн сахилга, ёс зүй, хариуцлагыг албан хэмжээнд өндөржүүлж, дэвшүүлсэн зорилтыг биелүүлэн ажиллахыг үүрэг болгоод ажлын амжилтыг хүслээ.

            Нийслэлийн Онцгой байдлын газар 2018 онд “Гамшгаас хамгаалах төлөвлөлт, сургалтыг боловсронгуй болгож, албан хаагчдын эрүүл мэнд, нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэн, сахилга хариуцлагыг дээшлүүлнэ” гэсэн зорилтыг дэвшүүлээд байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27. 28 29 30 31 32 33 34 35 36 37 38

Written by Burmaa

Leave a comment