Дархан, Сэлэнгийн автозамын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлалаа olloo_mn_1507164083_b9358102609a05b7001b280c81e38ffd_1200 Full view

Дархан, Сэлэнгийн автозамын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлалаа

           Цаг уурын байгууллагаас 2018  оны 02 сарын 8, 9-ний өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна гэсэн мэдээллийг ирүүлээд байна. Иймд иргэд орон нутгийн замд зорчихдоо аюулгүй байдлаа ханган, дулаан хувцас, шатахууны нөөцтэй явж баталгаат зам гүүрээр зорчих,  мал бүхий иргэд хөлдөх, осгохоос сэрэмжлүүлж байна.

         Одоогийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны нутаг Улаанбаатар хотоос Дархан орох замд буюу 361-ийн гарам орох чиглэлд Баруун Турууны давааны замд цас ихээр орж, замын гадаргууд халтиргаа гулгаа үүсч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болжээ.  Иймд түр хугацаагаар Дархан, Сэлэнгийн автозамын хөдөлгөөнийг хязгаарласан гэж албаны эх сурвалж мэдээлж байна.

 

 

Written by Burmaa

Leave a comment