Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэнэ

                    Нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн сар шинийн баяр, амралтын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж үүрэг гүйцэтгэнэ. Өнөөдөр тус газрын нэгдсэн шуурхай болж, баяр, амралтын өдрүүдэд үүрэг гүйцэтгэх хуваарийг офицерын бүрэлдэхүүнд уншиж танилцууллаа. Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн хэлсэн үгэндээ сар шинийн баярыг угтаж зохион байгуулж байгаа төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрчимжүүлж, урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээнүүдийг чанартай, хүртээмжтэй зохион байгуулахыг онцлон үүрэг болголоо.

Written by Burmaa

Leave a comment