Багш нар гамшгийн чиглэлээр сургагч багш болно

                 Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Замын цагдаагийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Улаан загалмайн хороотой хамтран багш нарт хүүхдийн аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалал, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, иргэдэд анхны тусламж үзүүлэх зэрэг мэдлэг олгох сургалтыг зохион байгуулж байна. Сургалтанд дүүргийн ерөнхий боловсролын 18 сургууль, 27 цэцэрлэгийн 45 багш нар хамрагдаж, осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хичээл заах эрхтэй болох юм.

1

Written by Burmaa

Leave a comment