Онцгой байдлын албаны музейтэй танилцлаа

         Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага үүсэн байгуулагдсаны 13 жилийн хугацаанд албаны бүтээн байгуулалтын нэгэн томоохон ажил болох Онцгой байдлын албаны түүхэн музей нээлтээ хийсэн билээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын төв байрны албан хаагчид өнөөдөр Онцгой байдлын байгууллагын музейн үйл ажиллагаатай танилцлаа.

      Онцгой байдлын албаны үүсэл, хөгжил, түүхийн арвин баялаг эд өлгө, баримт материалыг цуглуулах, судлан шинжлэх,  хадгалан хамгаалж хойч залуу үедээ өвлүүлэх,  олон нийтийн хүртээл болгох, залуу болон ахмад үеийн залгамж холбоог бэхжүүлэх зорилгоор байгуулсан энэхүү музейд Онцгой байдлын албаны түүхэн замнал, анхдагч, гавьяат үйлстнүүдтэй холбоотой баримт сэлтүүд, цөмийн зэвсгээс хамгаалах хэрэгсэл, багажууд, сургалтын материал, ном, сурах бичиг, гал сөнөөгчдийн хэрэглэж байсан хувцас, багаж хэрэгсэл, улсын нөөцөд хадгалагддаг бараа материалын дээж зэрэг 500 гаруй эд, өлгийн үнэт зүйлс дэлгэгдэн олон нийтийн хүртээл болж байгаа юм.

        Энэ үеэр мөн Онцгой байдлын албаны түүхэн музейд дэлгэгдсэн Архангай аймгийн Онцгой байдлын газрын түүхэн замнал, танилцуулга, ховор цуглуулга, хосгүй бүтээлүүдтэй танилцсан.

m2 m3 m4 m5 m6 m7 m8 m9 m10 m11

Written by Burmaa

Leave a comment