Гамшгаас урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгуулав

               Хан-Уул дүүргийн онцгой байдлын хэлтсээс “Газар хөдлөлтийн гамшиг, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ” сэдэвт танхимын сургалтыг дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “М-АРМОР” ХХК-ийн хамгаалалтын ажилтнуудад зохион байгуулж ажиллалаа.
Сургалтыг иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах “Бэлэн бай” сургалтын багцын видео болон үндсэн хичээлийг ашиглан “Газар хөдлөлт”, “Гал түймэр” сэдвээр тус тус явуулж, газар хөдлөлтийн гамшиг, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, болзошгүй гамшгийн үед өөрийгөө болон бусдыг хамгаалах, аюулын үед баримтлах зарчим, бэлэн байдлыг хангах талаар анхан шатны мэдлэгийг олгож ажиллалаа. Мөн сургалтын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоол, “Гамшгийн үеийн зарлан мэдээллийн дохиогоор ажиллах журам”-ын талаар танилцууллаа

 hud1 hud2

            Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс “Ханбүргэдэй” их дэлгүүрийн 175 ажилтан албан хаагч нарт гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гал унтраах анхан шатны багж хэрэгслийн талаарх “BE READY” сургалтын хөтөлбөрийн дагуу 2 цагийн танхмын хичээлийг зохион байгуулан ажиллалаа.

bgd1 bgd2 bgd3 bgd4

Written by Burmaa

Leave a comment