Баянзүрх дүүргийн ‘’Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль’’ эхэллээ

          Баянзүрх дүүргийн  “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль” өнөөдөр Дүнжингарав худалдааны төвийн талбайд нээлтээ хийлээ.

        Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Гамшгаас хамгаалах дадлага, сургууль, бэлэн байдлын үзлэг зохион байгуулах тухай” 41 дүгээр захирамж,   Баянзүрх дүүргийн Засаг дарга А/211 дүгээр захирамжийн дагуу зохион байгууулагдаж байна.

          Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нээлтийн арга хэмжээнд  Нийслэлийн дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч П.Баярхүү, Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Ж.Чүлтэмсүрэн,  Баянзүрх дүүргийн Онцгой комиссын дарга Т.Баясах болон  дүүргийн онцгой комиссын гишүүд, албан хаагчид,  дүүргийн гамшгаас хамгаалах алба, шуурхай команд, мэргэжлийн анги, аж ахуй нэгж байгууллагууд оролцлоо.

      Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн удирдагчаар нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, хошууч Б.Мягмардорж, штабын даргаар Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, дундын хянагчаар холбогдох чиглэлийн мэргэжилтнүүд ажиллаж байна.

          Тус иж бүрэн сургууль нь гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үеийн удирдлага, гамшгаас хамгаалах алба, хороо, аж ахуй нэгж байгууллага мэргэжлийн ангиудын харилцан ажиллагааг уялдуулан зохицуулах, мэдлэг дадлага олгох үүрэг гүйцэтгэх чадавхыг сайжруулах зэрэг ач холбогдолтой.

          Штабын дадлага 14 дүгээр сургуулийн Спорт зааланд үргэлжилж байна.

bzd1 bzd2 bzd3 bzd4 bzd5 bzd6 bzd7 bzd8 bzd9 bzd10 bzd11

Written by Burmaa

Leave a comment