Баянзүрх дүүргийн “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”  дадлага сургуулиар үргэлжилж байна bzd44 Full view

Баянзүрх дүүргийн “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль” дадлага сургуулиар үргэлжилж байна

                 Баянзүрх дүүргийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр дадлага сургуулиар үргэлжилж байна.

            Малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, Үер, усны аюултай тэмцэх, Ой хээрийн түймэртэй тэмцэх цагийн байдлуудад дүүргийн Онцгой комисс, мэргэжлийн анги, гамшгаас хамгаалах албадууд үйл ажиллагаагаа уялдуулан, хамтран ажиллаж дүүргийн хэмжээнд гамшгийн томоохон нөхцөл байдал үүссэн үед хэрхэн ажиллах талаар дадлага эзэмших юм.

            Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн эхний өдөр дүүргийн Онцгой комиссын гишүүд, 57 байгууллагын 870 орчим албан хаагчид бэлэн байдлын үзлэгт хамрагдаж шалгуулсан.

          Дараа нь Штабын дадлага сургуульд өгөгдсөн 3 цагийн байдлын дагуу дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад мэргэжлийн ангиуд шийдвэрүүд гарган таницууллаа гэж Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

bzd11 bzd22 bzd33

Written by Burmaa

Leave a comment