“Аюулгүй Налайх-Иргэдийн оролцоо” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг боллоо

                 Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2018 оныг “Иргэдийн оролцоотой–Амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан Гамшгийн эрсдэлийг бууруулах, аюулгүй амьдрах ухаан, зан үйлийг хэвшүүлэх гамшгаас хамгаалах мэдлэг, мэдээлэл олгох, Онцгой байдлын албаны үйл ажиллагааг сурталчилах зорилгоор “Аюулгүй Налайх-Иргэдийн оролцоо” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр дүүргийн Соёлын ордонд зохион байгууллаа.

            Нээлттэй хэлэлцүүлэгт дүүргийн Онцгой байдлын хэлтсийн үйл ажиллагааны талаар дарга, хурандаа Г.Баттөгс танилцуулга хийж, “Гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхэд иргэн таны оролцоо” сэдвээр Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Б.Өлзийсайхан сургалт хийв.

            Нээлттэй хэлэлцүүлэгт нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхсайхан, Хот төлөвлөлт, үйлдвэрлэл, ногоон хөгжлийн чиглэлийн төсөл хөтөлбөрийн удирдагч бөгөөд Засаг даргын орлогч С.Тунгалаг нар оролцож санал бодлоо хуваалцлаа гэж Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

n1 n2 n3

Written by Burmaa

Leave a comment