Алба хаагчид “Сити-тур” автобусаар аяллаа

             Нийслэлийн Онцгой байдлын газраас Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Аялал жуулчлалын газартай хамтран “Сити-тур” хот болон хот орчмын автобустай аялалыг зохион байгуулав.

                  Автобустай аялалд нийслэлийн Онцгой байдлын газрын бүтцийн нэгжийн 90 гаруй алба хаагч хамрагдлаа.

            Нийслэлийн Засаг даргын захирамжаар Хотын аялал жуулчлалын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, гадаад, дотоодын жуулчдыг Улаанбаатар хот болон хот орчмоор ая тухтай аялах нөхцөл, боломжийг бүрдүүлэх зорилгоор “Сити-тур” төсөл хэрэгжүүлж эхэлсэн.

            “Сити-тур”  хот болон хот орчмын автобустай аялалаар Улаанбаатар хотын түүхийн дурсгалт газрууд, хот орчмын томоохон бүтээн байгуулалт, байгалийн үзэсгэлэнт газруудтай танилцах юм.

01 02 03 04 05

Written by Burmaa

Leave a comment