ҮЕРИЙН УС ЗАЙЛУУЛАХ БАЙГУУЛАМЖИД ЗАСВАР, ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙГДЭЖ БАЙНА

Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Био комбинат Сонгинын 1 дүгээр хэсэгт байрлах үерийн ус зайлуулах даланг сэргээн засварлах ажилд Нийслэлийн Геодези, усны барилга байгууламжийн газраас 7 ажилтан хүнд даацын автомашин 3, механизм 2, нийт 5 нэгж техниктэйгээр ажиллаж байна.

Гамшигт тэсвэртэй Улаанбаатар төслийн хүрээнд дүүргийн 12 дугаар хороо, Био комбинат Сонгинын 6 дугаар хэсэгт төв зам дагуу үерийн ус зайлуулах даланг тус дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс болон тухайн хорооноос нийт 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр ус зайлуулах шороон сувгийг бетонон доторлогоотой болгох ажил 70 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна.

004 001

Written by Baatar Batchuluun

Leave a comment