ЦЭРГИЙН ДҮЙЦҮҮЛЭХ АЛБАНЫ ТУСГАЙ ҮҮРГИЙН БЭЛТГЭЛ ШАТНЫ СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА 41627570_2144717275767985_3463865156851728384_n-1024×683 Full view

ЦЭРГИЙН ДҮЙЦҮҮЛЭХ АЛБАНЫ ТУСГАЙ ҮҮРГИЙН БЭЛТГЭЛ ШАТНЫ СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 80 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2018 оны А/819 дүгээр захирамжийг тус тус үндэслэн Батлан хамгаалахын сайдын 2018 оны А/211 дүгээр тушаалаар баталсан сургалтын хөтөлбөрийн дагуу цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны сургалт 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн бүсчилсэн хэлбэрээр 3 хэсэгт хуваарилан зохион байгуулж байна.

41656726_506019416527882_4753929086093492224_n-1024x683 41543129_242860926401766_5228668129311195136_n-1024x683 IMG_2899

Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн цэргийн дүйцүүлэх алба хаагчид Үндэсний аврах бригадад, Хан-Уул, Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдийн цэргийн дүйцүүлэх алба хаагчид Зэвсэгт хүчний 011 дүгээр ангид, Багануур, Налайх, Багахангай дүүргийн цэргийн дүйцүүлэх алба хаагчид Багануур дүүргийн Онцгой байдлын аврах 064 дүгээр ангийн байруудад сургалтад хамрагдаж байна.

Тус сургалтыг дүүргүүдийн Цэргийн штаб, Онцгой байдлын хэлтэс, Монголын улаан загалмай хороодтой хамтран зохион байгуулж байгаа бөгөөд сургалтаар цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа иргэнд орон нутгийн хамгаалалтад оролцох, гамшгаас хамгаалах болон хүмүүнлэгийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх, улсын болон орон нутгийн бүтээн байгуулалтад оролцох талаар шаардлагатай мэдлэг, дадлага эзэмшүүлж, хууль тогтоомжоор хүлээсэн томилгоот үүргээ биелүүлэх бэлтгэлийг олгох зорилготойгоор зохион байгуулж байна.

41712128_544026966034664_3207103993192906752_n-1024x683 41550917_1821408054645728_1492541327663955968_n-1024x683 141 5dabf47f-ef3c-410e-a054-b81f210ec21f

Written by Baatar Batchuluun

Leave a comment