Гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна DSCF0094-1024×768 Full view

Гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

Гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах 14 дүгээр тэмцээн Словак улсын Банска Бистрица хотын SNP цэнгэлдэх хүрээлэнд 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр эхэлсэн.

Тэмцээнд ОХУ, Казакстан, Узбекстан, Монгол, Герман зэрэг 15 орны эрэгтэй баг тамирчид, ОХУ, Казакстан, Беларус, Азербайжин зэрэг 10 орны эмэгтэй баг тамирчид оролцож байгаа юм.

Тус тэмцээнд Монгол улсаа төлөөлөн Онцгой байдлын байгууллагын шигшээ баг тамирчид оролцож байна. Шигшээ багийн ахлагчаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр, ерөнхий дасгалжуулагчаар НОБГ-ын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Г.Баттөгс нар ажиллаж байгаа юм.

Харин Улсын шигшээ багт ГТУА 22-р ангийн захирагч, ОУХМ О.Батсайхан, ГТУА 24-р ангийн захирагч, ОУХМ Э.Энхбат, ГТУА 56-р ангийн аврагч ОУХМ Я.Энхбаяр, ГТУА 20-р ангийн аврагч, ОУХМ О.Мөнхтунгалаг, ГТУА 10-р ангийн аврагч, спортын дэд мастер Э.Алтаншагай, ГТУА 58-р ангийн аврагч, спортын мастер Э.Баттулга, ГТУА 58-р ангийн аврагч А.Эрдэнэбаяр, ГТУА 28-р ангийн аврагч Б.Наранбаатар, ХСИС-ийн Онцгой байдлын сургуулийн дөрөвдүгээр дамжааны сонсогч Г.Дэлгэрдалай, УБТЗ-ын цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны гал сөнөөгч, спортын мастер Н.Пүрэвдаш нар багтаж байна.

Тус тэмцээний довтолгооны шатны эмэгтэйчүүдийн ангилалд алтан медалийг 6,86 секундын амжилтаар ОХУ-ын тамирчин Экатерина Чеманова, мөнгөн медалийг 7,17 секундээр, Беларус улсын тамирчин Викториа Осипова, хүрэл медалийг 7,58 секундын амжилтаар Екатерина Гусева тус тус хүртжээ.

Харин эрэгтэйчүүдийн ангилалд алтан медалийг 12,78 секундын амжилтаар ОХУ-ын тамирчин Владимир Сидоренко, мөнгөн медалийг 13,01 секундын амжилтаар Беларусь улсын тамирчин Никита Уковов, хүрэл медалийг 13,26 секундын амжилтаар Беларус улсын тамирчин Еггенж Руцевич нар хүртсэн байна.

Written by Baatar Batchuluun

Leave a comment