Дэлхийн аврагч, гал сөнөөгчдийн их наадмаас 2 хүрэл медаль хүртээд байна 41469726_296355651163862_3729299281115348992_n-702×336 Full view

Дэлхийн аврагч, гал сөнөөгчдийн их наадмаас 2 хүрэл медаль хүртээд байна

28007_30401_5001 Дэлхийн аврагч, гал сөнөөгчдийн 13 дугаар их наадам БНСУ-ын Чүнжү хотод зохион байгуулагдаж байна. Тус наадамд дэлхийн 51 орны арван мянга гаруй тамирчид спортын 75 төрлөөр өрсөлдөж байгаа юм.

Монгол Улсаас Онцгой байдлын албаа төлөөлөн спортын долоон төрлөөр 28 тамирчин оролцож байна. Багийн ахлагчаар бэлтгэл хурандаа С.Залуухүү, ерөнхий дасгалжуулагчаар НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхсайхан нар оролцож байна.

Тус наадмын гар бөмбөгийн төрөлд манай улсын баг тамирчид хүрэл медаль хүртсэн бөгөөд энэ төрөлд нэгдүгээр байрыг ОХУ, хоёрдугаар байрыг Турк улсын баг тамирчид эзэлсэн,

Мөн шатрын тэмцээний төрөлд Т.Батдэлгэр хүрэл медаль хүртсэн бөгөөд тус төрлийн алтан медалийг Чех улсын тамирчин, мөнгөн медалийг Хонгконг улсын тамирчид тус тус хүртсэн байна. Тэмцээн есдүгээр сарын 17-ны өдрийг хүртэл үргэлжилнэ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

received_279000799381414

received_1819518664799258received_525545094525053

Written by Baatar Batchuluun

Leave a comment