Эрэн хайх, аврах ажиллагааны чиглэлээр эрэлч нохдыг сургалаа 41598577_264522284186621_7802241451089199104_n-702×336 Full view

Эрэн хайх, аврах ажиллагааны чиглэлээр эрэлч нохдыг сургалаа

Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Эрэлч нохойн албанаас “Нохойн хөтөч, эрэлч нохой бэлтгэх “АНС-18” сургалтыг зохион байгууллаа.

Нохойг эрэн хайх, аврах чиглэлээр сургах, алба хаагчдыг нохойн хөтөчөөр бэлтгэх тус сургалт зургаан сарын турш үргэлжилсэн юм.

41667383_2060028550685327_3602254792744763392_n 41682391_660432137675692_2514545374320918528_n 41585523_1981780438532524_8223646921865035776_n

Энэ хугацаанд Аврах тусгай анги, НОБГ-ын Нийслэлийн аврах анги-105, бүсийн төвүүд, Булган, Сэлэнгэ, Хэнтий аймгаас нийт 10 алба хаагч нохой хөтлөгчөөр суралцаж, 10 албаны нохойг эрэн хайх, аврах чиглэлээр сургаж, дадлагажуулжээ.

Ингэснээр аливаа гамшиг ослын үед улсын болон орон нутгийн хэмжээнд эрэлч нохойг ашиглан эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулах боломж бүрдэж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

41641442_486002228583489_1235855467666735104_n 41599978_224329725102980_8125397504859570176_n 41672825_250221378971970_5247149515319803904_n

Written by Baatar Batchuluun

Leave a comment