Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэлийг хангуулан ажиллаж байна 41598644_2165216890417913_1877763421252878336_n Full view

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэлийг хангуулан ажиллаж байна

Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Гамшгаас хамгаалах дадлага, сургууль, бэлэн байдлын үзлэг зохион байгуулах тухай” 41 дүгээр захирамжийн дагуу энэ сарын 27, 28-ны өдрүүдэд Багануур дүүрэгт “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль” зохион байгуулагдана.

Иж бүрэн сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд 2018 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд НОБГ-ын дэд дарга, хошууч Б.Мягмардоржоор ахлуулсан найман хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг тус дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, Мэргэжлийн анги, аж ахуйн нэгж байгууллагын удирдах бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах менежментийн мэдлэгийг дээшлүүлэх, орон нутгийн гамшигтай тэмцэх чадавхийг сайжруулах, албад, мэргэжлийн ангийн харилцан ажиллагааг жигдрүүлэх, хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор сургалт зохион байгуулан ажиллаж байна.

41709921_2165219183751017_6034080707557457920_n 41729568_2165219420417660_2207616235275812864_n 41769849_2165219367084332_695316851164446720_n

Сургалтын хүрээнд дүүргийн Засаг даргын нэрэмжит бэлэн байдлын үзлэгийг 25 байгууллагад зохион байгуулж, албан хаагчдын бэлтгэл бэлэн байдлыг шалгаж, хүн нэг бүрийн үүргэвчний иж бүрдэлд үзлэг хийж, заавар зөвлөмж өглөө.

Ажлын хэсэг маргааш буюу есдүгээр сарын 14-ний өдөр аж ахуйн нэгж байгууллагын ажилтан албан хаагч, иргэдэд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн зохион байгуулалт, ач холбогдол, гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр цуврал сургалтыг зохион байгуулна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

41608683_2165219677084301_3759988488892579840_n 41647164_2165218963751039_5351398430407131136_n 41668536_2165218907084378_4676065933221953536_n

Written by Baatar Batchuluun

Leave a comment