Сонгинохайрхан дүүрэгт “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль” эхэллээ 159A4839 Full view

Сонгинохайрхан дүүрэгт “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль” эхэллээ

Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Гамшгаас хамгаалах дадлага, сургууль, бэлэн байдлын үзлэг зохион байгуулах тухай” 41 дүгээр захирамж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 08 дугаар албан даалгавар, мөн дүүргийн Засаг даргын “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд оролцуулах тухай” А/250, “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажлыг хангах тухай” А/472 дугаар захирамжуудын дагуу Сонгинохайрхан дүүрэгт “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль” өнөөдөр эхэллээ.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нээлтэд нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, Сонгинохайрхан дүүргийн Онцгой комиссын дарга Ж.Сандагсүрэн нарын удирдах бүрэлдэхүүн оролцлоо.

159A4697  159A4684 159A4735 159A4839

Иж бүрэн сургууль өнөөдөр 07:00 цагт дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнд “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дохиог өгснөөр эхэлж, дүүргийн Засаг даргын захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна. Тус иж бүрэн сургуульд дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах 14 алба, мэргэжлийн 35 анги, 229 байгууллагын нийт 2585 алба хаагч, 50 техник хэрэгсэлтэйгээр цугларч, бэлтгэл, бэлэн байдлаа шалгууллаа.

159A4766 159A4781 159A4788 159A4798 159A4823 159A4829

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн удирдагчаар нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, хошууч Б.Мягмардорж, сургуулийн удирдагчийн орлогч, штабын даргаар нийслэлийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Д.Оюунбат болон дундын хянагчаар тус газрын болон нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Эрүүл мэндийн газрын чиглэл хариуцсан мэргэжилтнүүд ажиллаж байна.

Иж бүрэн сургууль нь “Бүх шатны нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах орон нутгийн албад, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж байгууллага, төрийн бус байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, удирдах бүрэлдэхүүний хамрилцан ажиллагааг сайжруулах зорилготойгоор зохион байгуулагдаж байгаа бөгөөд тус дүүргийн удирдах бүрэлдэхүүн өгөдсөн цагийн байдлын дагуу ажиллах команд штабын дадлага сургуулиар үргэлжилж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 159A4901 159A4879 159A4912

Written by Baatar Batchuluun

Leave a comment