Сонгинохайрхан дүүрэг “Дүүрэн хангалттай” үнэлэгдлээ PANO_20181006_093845 Full view

Сонгинохайрхан дүүрэг “Дүүрэн хангалттай” үнэлэгдлээ

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль” 2018 оны 10 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль тус дүүргийн Засаг даргын 08 дугаар албан даалгавар, А/250, А/472 дугаар захирамжуудын дагуу хэрэгжиж, эхний өдөр “Гамшгийн үед эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох хариу арга хэмжээг төлөвлөх, удирдлага зохицуулалтыг тодорхойлох, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн харилцан ажиллагааг сайжруулах нь” сэдвийн хүрээнд газар хөдлөлт, тарваган тахал өвчин, тээврийн хэрэгслийн ослын үед дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн команд штабын дадлага сургуулиар ажилласан юм.

159A4928 159A4991 159A5047

Иж бүрэн сургуулийн хоёр дахь өдөр нийслэлийн хэмжээнд анх удаа орон сууцны хороололын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг амжилттай зохион байгуулж, Төмөр замын ослын үеийн аврах ажиллагаа, Байгалийн голомтод гоц халдварт тарваган тахал өвчин,  Газар хөдлөлтийн үеийн хор уршгийг арилгах хариу арга хэмжээ, аврах ажиллагааны дадлага сургууль болон удирдах бүрэлдэхүүний бие бялдар, сэтгэл зүйн сорил гэсэн үе шатуудтайгаар нийт 4285 хүнийг хамруулан зохион байгуулсан.

159A5075 159A5226 159A5245 159A5252 159A5292 159A5305 159A5448 159A5624 159A5787 PANO_20181006_115048 159A5859 159A5507159A5800

Тус иж бүрэн сургуульд дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, иргэд идэвх, санаачлагатай оролцож 93,25 оноо буюу “Дүүрэн хангалттай” үнэлэгдлээ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

159A6000 159A5964 159A5973 159A6129

Written by Baatar Batchuluun

Leave a comment