Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгууллаа DJI_0087 Full view

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгууллаа

           Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/41 тоот захирамж, нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/101 тоот тушаал, дүүргийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/312 тоот захирамжийн дагуу Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдлаа.

DJI_0117

Тус үзлэгт дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Төрийн болон төрийн бус аж ахуйн нэгж байгууллагын Гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, штаб, хэлтэс, албадын нийт 96 байгууллагын 1590 хүн 28 нэгж техник хэрэгсэлтэйгээр оролцсон байна.

Үзлэгт нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, хошууч Б.Мягмардорж, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн орлогч нар, дүүргийн Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан оролцож гамшгаас хамгаалах чадавхыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд дүүргийн Онцгой байдлын хэлтэст иж бүрэн мото помт 2, иж бүрэн амьсгалын бие даасан төхөөрөмж 2, хороо тус бүрд хээрийн платкийг гардуулах үйл ажиллагааг зохион байгууллаа гэж Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

DJI_0219 DJI_0208 DJI_0197 DJI_0130 DJI_0127 DJI_0113 DJI_0107 DJI_0081 DJI_0076 DJI_0040 DJI_0023

Written by Baatar Batchuluun

Leave a comment