Нийслэлийн Онцгой байдлын газар музейтэй боллоо 159A6355 Full view

Нийслэлийн Онцгой байдлын газар музейтэй боллоо

       Нийслэлийн Онцгой байдлын газрын хамт олон төв байрныхаа дотор хэсгийн нэг танхимыг тохижуулан байгууллагынхаа түүх, онцлогийг харуулсан музейтэй боллоо.

 159A6495

Албаны музейд нийслэлийн Онцгой байдлын газрын түүхэн замнал, үе үеийн шилдэг алба хаагчид, тамирчдын гаргасан амжилт, бүтээлийн товчоон, бүтээлийн дээжис, цуглуулга, тамга тэмдэгний дардас, аврагчдын хэрэглэж байсан хувцас, багаж хэрэгсэл, гэрэл зургийн цомог, алба хаагчдын бэлэг, дурсгалын зүйл зэрэг үзмэрүүд дэлгэгдээд байна.

159A6443

Нийслэлийн Онцгой байдлын газрын үүсэл, хөгжил, түүхийн арвин баялаг эд өлгө, баримт материалыг цуглуулах, хадгалан хамгаалж хойч залуу үедээ өвлүүлэх, олон нийтийн хүртээл болгох, залуу болон ахмад үеийн залгамж холбоог бэхжүүлэх зорилгоор Албаны музейг байгуулаад байна. Музейн нээлтэнд Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян болон нийслэлийн Онцгой байдлын газрыг удирдаж байсан үе үеийн удирдлагууд оролцлоо гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

159A6377 159A6406 159A6422 159A6449 159A6496 159A6498 159A6500 159A6504 159A6478

Written by Baatar Batchuluun

Leave a comment