Алба хаагчдын биеийн тамир, спортын мэдлэг, чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулагдлаа DSC5777-1024×683 Full view

Алба хаагчдын биеийн тамир, спортын мэдлэг, чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулагдлаа

           Онцгой байдлын ерөнхий газрын Захиргаа удирдлагын газраас “Аврагч” биеийн тамир техник-спортын хороотой хамтран “Цэргийн биеийн тамирын бэлтгэл, алба хаагчдын бие бялдрын ерөнхий болон тусгай чанарыг хөгжүүлэх” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

DSC5774-1024x683

Сургалтад нийслэлийн Онцгой байдлын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга, мөн тус газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах маргэжилтэн, нийслэлийн Аврах анги-105-ын ангийн захирагч, нийслэлийн Иргэдийг Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвийн дарга, Дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн орлогч дарга нар болон Гал түймэр унтраах, Аврах ангиудын салаан захирагч нийт 28 алба хаагч хамрагдсан.

DSC5773-1024x683

Нээлтийн ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газрын Захиргаа удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар, “Аврагч” биеийн тамир техник-спортын хорооны дарга, хурандаа Г.Эрхэмбаяр нар оролцож, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүссэн.

Энэ удаагийн сургалтыг төрийн байгууллагуудын 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдсөн Цэргийн биеийн тамирын зааврын дагуу Онцгой байдлын алба хаагчдын биеийн тамир, спортын мэдлэг, чадварыг дээшлүүлэх, бие бялдрын ерөнхий болон тусгай чанарыг хөгжүүлэх, биеийн тамирын бэлтгэл хичээлийг сургалтын төлөвлөлтийн дагуу зохион байгуулахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулж байгаагаараа онцлог юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

DSC5766-1024x683 DSC5774-1024x683 DSC5781-702x336

Written by Baatar Batchuluun

Leave a comment