Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ боллоо 159A0537 Full view

Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ боллоо

Обьектын гал түймрийн тоо, давтамж сүүлийн үед ихэсч байгаатай холбогдуулан болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын даргын батласан удирдамжийн дагуу “Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ”-г 2018 оны 11 дүгээр сарын 01-02-ны өдрүүдэд Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Онцгой байдлын газар, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран тус дүүргийн 8, 9, 12 дугаарын хороодод зохион байгууллаа.

Нэгдсэн арга хэмжээний хүрээнд айл өрх болон объект хоорондын аюулгүй зай хэмжээ зөрчигдсөн, үнс нурмаа ил задгай асгасан, үнсний сав таггүй, цахилгааны холболт, ашиглалт, угсралтын аюулгүй байдал алдагдсан, пийшин зуухны  гэмтэлтэй, яндангийн хамгаалалт хийгээгүй, залгаас буруу, бага насны хүүхдийг гэртээ цоожилж орхидог, шуурхай албаны автомашин очих боломжгүй мухар гудамж, өндөрлөг газар, өндөр хүчдэлийн шугаман дор буусан айл өрхөд мэргэжлийн заавар зөвлөгөө өгч, илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулан иргэд олон нийтэд санамж сэрэмжлүүлэг өгч ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

received_258940284965813 received_411834826019431 received_552807255162953 received_2154079657956918 FB_IMG_1541151659086 FB_IMG_1541124582358 FB_IMG_1541151875759 FB_IMG_1541151527101

Written by Baatar Batchuluun

Leave a comment