Улаанбаатар бүсийн “Команд штаб”-ын сургууль эхэллээ 159A1123 Full view

Улаанбаатар бүсийн “Команд штаб”-ын сургууль эхэллээ

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны А/359 дүгээр тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу Улаанбаатар бүсийн Онцгой байдлын байгууллагын офицер бүрэлдэхүүний дунд зохион байгуулагдаж байгаа “Команд штаб”-ын сургууль өнөөдөр эхэллээ.

Онцгой байдлын ерөнхий газрын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд Улаанбаатар бүсийн “Команд штаб”-ын дадлага, сургуулийг алба хаагчдын бэлтгэл, бэлэн байдал, албаны ур чадвар, харилцан ажиллагаа, гамшгийн нөхцөл байдлын үед авах хариу арга хэмжээ, үүрэг гүйцэтгэх чадвар, дадлагыг нэмэгдүүлэх зорилгоор “Гамшиг, аюулт үзэгдэл, ослын үеийн бүсийн төвийн удирдлага, зохицуулалт, хариу арга хэмжээ, харилцан ажиллагаа” сэдвийн дор зохион байгуулж байгаа юм.

Тус дадлага сургуульд Улаанбаатар бүсийн Онцгой байдлын байгууллагын нийт 62 алба хаагч оролцож байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

159A1028 159A1025 159A1062 159A1086 159A1098 159A1072 159A1139

159A1129

Written by Baatar Batchuluun

Leave a comment