Гамшгаас хамгаалах сургалт зохион байгууллаа 46683153_1853486834721080_476304039106052096_n Full view

Гамшгаас хамгаалах сургалт зохион байгууллаа

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга болон Төр, Засгийн үйлчилгээг эрхлэх газрын дарга нарын баталсан удирдамжийн дагуу өнөөдөр Төрийн ордоны Их танхимд Төр, Засгийн үйлчилгээг эрхлэх газар болон Төр, Засгийн амралт үйлчилгээний цогцолборын ажилтан, алба хаагчдад гамшиг осол, гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгууллаа.

Сургалтыг Төрийн ордны Гамшгаас хамгаалах тасгаас зохион байгуулсан бөгөөд гамшиг осол, гал түймрийн тоо үзүүлэлт танилцуулан, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл, ашиглах заавар, газар хөдлөлтийн гамшгийн үед авах арга хэмжээ, эмнэлгийн анхан шатны тусламж зэрэг сэдвээр танхимын болон дадлага хэлбэрээр явуулсан байна.

Сургалтад Төр, Засгийн үйлчилгээг эрхлэх газрын 150, Төр Засгийн амралт үйлчилгээний цогцолборын 45, нийт 195 ажилтан, алба хаагч хамрагдлаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

20181123_091937 20181120_164318 20181120_163746

Written by Baatar Batchuluun

Leave a comment