Чингэлтэй дүүргийн Үер ус, хөлдөлт, ус, цаг агаарын аюулт үзэгдлийн үед  ажиллах шуурхай ажлын хэсгийг хуралдлаа IMG_9729-1-1024×683 Full view

Чингэлтэй дүүргийн Үер ус, хөлдөлт, ус, цаг агаарын аюулт үзэгдлийн үед ажиллах шуурхай ажлын хэсгийг хуралдлаа

Чингэлтэй дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын даргын өгсөн шийдвэрийн дагуу дүүргийн Үер, ус, хөлдөлт, ус цаг агаарын аюулт үзэгдлийн үед ажиллах шуурхай ажлын хэсгийн хурлыг Ажлын хэсгийн дарга Ч.Цогтбаяр, дүүргийн Онцгой комиссын орлогч дарга Онцгой байдлын хэлтсийн дарга дэд хурандаа С.Эрдэнэбаяр нараар ахлуулан 1 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгууллаа.

Шуурхай ажлын хэсгийн хуралдаанаар 7, 8, 18, 12, 17 дугаар хорооны айл өрх, иргэдийн хашаанаас булгийн ус газрын хөрснөөс нэвчин урсаж нийтийн эзэмшлийн зам талбайд хөлдөлт үүссэн голомтод авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцууллаа. Мөн дүүргийн Засаг даргын “Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж арга хэмжээ авч ажиллах тухай” захирамжийн дагуу ажлын хэсгийг 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 2 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүллээ.

Захирамжаар нөхцөл байдлын голомтын бүсэд зөвшөөрөгдсөн газрын хэмжээнээс дур мэдэн сунгаж хашаалсан, зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй айл өрхүүдийн газрыг чөлөөлөх, албан буулгах, нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах, халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлж ариутгал, халдваргүйжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавьж мэргэжил арга зүйн зөвлөгөө мэдээ, мэдээллээр хангаж ажиллах, шинээр үер усны далан суваг байгуулах ажлын зураг төслийг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах талаар ажлын хэсгийн гишүүдэд үүрэг чиглэлийг өгч ажиллалаа гэж Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

IMG_9739-1-1024x591 IMG_9741-2-1024x683

Written by Baatar Batchuluun