Нийслэлийн Онцгой байдлын газар “Батламж” гардлаа 49772480_2887077387984899_7281104460288360448_n Full view

Нийслэлийн Онцгой байдлын газар “Батламж” гардлаа

Онцгой байдлын ерөнхий газраас байгууллагын 2019 оны үйл ажиллагааны зорилго, зорилт, сургуулийн жилийн сургалт бэлтгэлийн онцлог, төрийн цэргийн шинэчлэлийн бодлого, төрийн албаны шинэчлэлийн талаар мэдээлэл өгөх, удирдах бүрэлдэхүүний штабын бэлтгэлийг хангуулах зорилгоор “Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт”-ыг энэ сарын 9-11-ний өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө.

Цугларалтын үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал Онцгой байдлын байгууллагаас 2018 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, орон нутгийн гамшгаас хамгаалах чадавх, бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад түргэн шуурхай, чанартай хүргэхэд идэвх санаачлага гарган ажиллаж, ажил үйлсээрээ манлайлж. А үнэлгээтэй дүгнэгдсэн нийслэлийн Онцгой байдлын газар, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсүүдэд “Батламж” гардууллаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

49422683_374750946407303_5398984048116760576_n 49213270_379593596149671_6361471384333320192_n 49775671_1964503143626628_7237651511650549760_n

Written by Baatar Batchuluun

Leave a comment