17 багийн 100 гаруй тамирчин оролцож байна DSC_2972 Full view

17 багийн 100 гаруй тамирчин оролцож байна

Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсэж, хөгжсөний 97 жилийн ойг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газраас “Заалны хөлбөмбөг”-ийн тэмцээнийг “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны зааланд зохион байгуулж байна.

Тэмцээнд Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын хүрээлэн, Үндэсний аврах бригад, Хууль сайхиулахын их сургуулийн Онцгой байдлын сургууль, “Аврагч” биеийн тамир-техник спорт хороо, нийслэлийн Онцгой байдлын газар болон дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, “Ахмадын хороо”-ны нийт 17 багийн 100 гаруй тамирчин оролцож байна.

Тэмцээний нээлтийн ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг болон даргын зөвлөлийн гишүүд оролцож, тамирчдад амжилт хүслээ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

DSC_2988 DSC_2986 DSC_2973 DSC_2975

Written by Baatar Batchuluun

Leave a comment