Хөрсний ус гарч халиа үүссэн нөхцөл байдалтай танилцлаа

Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн зарим хороодын нутаг дэвсгэрт хөрсний ус гарч халиа үүсэн, айл өрх, хашаа байшин, гудамж, авто замд мөс тогтож, хальтиргаа гулгаа үүсэж, гэр байшин мөсөнд автаж, айл, өрх амьдрах боломжгүй болсон нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга, захирагчийн ажлын алба болон нийслэлийн Онцгой байдлын газрын удирдлагууд, мэргэжлийн байгууллагуудтай хамтран өнөөдөр тухайн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал солилцож, дүүргийн Онцгой комисс, мэргэжлийн байгууллагуудын ажиллаж байгаа нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцаж, заавар зөвлөмж өгч ажилласан бөгөөд холбогдох ажлын хэсгийг хуралдуулан санал дүгнэлтийг сонсохоор шийдвэрлэсэн байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

159A6792 159A6757 159A6697 159A6664 159A6888 159A6898 159A6904 159A6908 159A6841 159A6931 159A6992

Written by Baatar Batchuluun