Баяр, амралтын өдрүүдэд 95 удаагийн дуудлагаар ажиллалаа 22904915_1608842232505260_3166344110054671791_o-708×350 Full view

Баяр, амралтын өдрүүдэд 95 удаагийн дуудлагаар ажиллалаа

“Урвуулагч” хэмээх “Шороон гахай” жилийн сар шинийн баяр, амралтын өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2019 оны “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” А/07 дугаар тушаалаар 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 09:00 цагаас 02 дугаар сарын 11-ний өдрийн 09:00 цаг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллалаа.

Тус хугацаанд нийслэлийн хэмжээнд аюулт үзэгдэл, ослын нийт 95 удаагийн дуудлагаар Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид ажиллан, 85 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалж, гал түймрийн утаажилтын бүсээс 45 иргэнийг гарган, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Нийт дуудлагын 92 нь ахуйн гал түймрийн дуудлага байсан бөгөөд үүний 50 гаруй хувь нь ил задгай хог, хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага байлаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Written by Baatar Batchuluun