Худалдаа, олон нийтийн байгууллагуудын барилга байгууламжуудад хяналт шалгалт зохион байгууллаа 1ba44c3a0579ce84great Full view

Худалдаа, олон нийтийн байгууллагуудын барилга байгууламжуудад хяналт шалгалт зохион байгууллаа

Монгол Улсын Шадар сайдын баталсан удирдамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай хүн ам олноор цуглардаг, худалдаа, олон нийтийн байгууллагуудын барилга байгууламжуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт шалгалтыг 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 01 дүгээр сарын 31-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Шалгалтаар Чингэлтэй дүүрэгт 10, Баянзүрх дүүрэгт 5, Баянгол дүүрэгт 18, Сонгинохайрхан дүүрэгт 6, Сүхбаатар дүүрэгт 15, Хан-Уул дүүрэгт 15, Налайх дүүрэгт 4, Багануур дүүрэгт 1, Багахангай дүүрэгт 6, нийт 80 буюу судалгаагаар хамрагдах обьектын 71 хувь хамрагдаж, галын аюулгүйн дүрэм, норм, стандартын холбогдох заалтыг зөрчсөн 465 зөрчил илрүүлж, 75 зөрчил буюу 16.1 хувийг газар дээр нь арилгуулж, бусад 294 зөрчлүүдийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн эрх зүйн баримт бичгүүдийг бичиж, байгууллагуудын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавин нийт 83 эрх зүйн бичиг баримтын хүрээнд 213 зөрчил буюу 78.5 хувийг арилгуулан биелэлтийг хангуулан ажилласан.

Батлагдсан удирдамжит шалгалтын хугацаанд 46 байгууллагын нийт 3654 хүнд гамшиг болон галын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 152 цагийн танхимын сургалтыг зохион явуулж, Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн гаргасан норм дүрэм, стандартын хэрэгжилтийг хангаж ажиллах талаар мэргэжлийн заавар зөвөлгөөг өгч, байгууллагуудын албан тушаалтан, менежер, зохион байгуулагч нарт сурталчилж, хууль тогтоомжийг сахин биелүүлэх, галын аюулгүй байдлын норм, нормативын шаардлагыг дагаж мөрдөж ажиллах талаар анхааруулсан байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

001002

Written by Baatar Batchuluun