Шалгалтаар 95 зөрчил илрүүлжээ

Монгол Улсын Шадар Сайдын баталсан “Хүн ам олноор цуглардаг худалдаа, олон нийтийн байгууллагуудад Гамшгаас хамгаалах тухай хууль болон Галын аюулгүй байдлын тухай хууль, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт болон гүйцэтгэлийн хяналт шалгалт явуулах тухай” удирдамжийн хүрээнд гүйцэтгэлийн хяналт шалгалтыг 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 03 дугаар сарын 08-ны өдрүүдэд  зохион байгууллаа.

 Шалгалтаар Чингэлтэй дүүрэгт 10, Баянзүрх дүүрэгт 6, Баянгол дүүрэгт 10, Сонгинохайрхан дүүрэгт 6, Сүхбаатар дүүрэгт 15, Хан-Уул дүүрэгт 10, Налайх дүүрэгт 4, Багануур дүүрэгт 1, Багахангай дүүрэгт 4 нийт 66 буюу судалгаагаар хамрагдах обьектын 82.5 хувь хамрагдаж, галын аюулгүйн дүрэм, норм, стандарт зөрчсөн 95 зөрчил илрүүлж, 24 зөрчил буюу 25.2 хувийг газар дээр нь, эрх зүйн бичиг баримтын хүрээнд 387 буюу 83.2 хувийг тус тус арилгуулж, бусад 95 зөрчлүүдийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн албан бичгийг шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавин биелэлтийг хангуулан ажиллаж байна.

 Нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай хүн ам олноор цуглардаг, худалдаа, олон нийтийн байгууллагуудын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан, менежер, зохион байгуулагч нарт Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийн талаар сурталчилж, хууль тогтоомжийг сахин биелүүлэх, галын аюулгүй байдлын норм, нормативын шаардлагыг дагаж  мөрдөж ажиллах талаар мэргэжил арга зүйн заавар зөвөлгөөг өгч ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

156  456

Written by Baatar Batchuluun