Нүүн шилжих, нүүлгэн шилжүүлэлтийн талаар мэдээлэл олголоо IMG_5930 Full view

Нүүн шилжих, нүүлгэн шилжүүлэлтийн талаар мэдээлэл олголоо

     Нийслэлийн засаг даргын А/88 тоот захирамжийн дагуу Улаанбаатар хотод 2019 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулагдах гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн Онцгой комиссын гишүүдэд гамшгийн аюул тохиолдсон үед нэрвэгдэгсдийг аюулгүй байр талбайд нүүлгэн шилжүүлэх, байршуулах үйл ажиллагааг стандартын дагуу хэрхэн зохион байгуулах талаар танхимын сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумыг “нүүн шилжүүлэх”, Сүхбаатар сумыг “нүүлгэн шилжүүлэх” газар хөдлөлтийн үед нурангиас аврах ажиллагаа, хээрийн хүн эмнэлэг дэлгэх, гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үеэр иргэний бүртгэл мэдээлэл, статистикийн мэргэжлийн анги хэрхэн ажилласан талаар мэдээлэл өглөө гэж Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

IMG_5925

Written by Baatar Batchuluun