Удирдах бүрэлдэхүүний сургалт эхэллээ FB_IMG_1552617594876 Full view

Удирдах бүрэлдэхүүний сургалт эхэллээ

Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулах тухай” A/88, “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд сургалт зохион байгуулах тухай” А/89 дүгээр захирамжийн хүрээнд Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулахтай холбогдуулан нийслэлийн удирдах бүрэлдэхүүний сургалт нийслэлийн Иргэний танхимд өнөөдөр эхэллээ.
Сургалтад Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн удирдагч, Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан болон Нийслэлийн Онцгой комисс, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, харъяа агентлаг, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж байгууллага, дүүргийн Засаг дарга нарын нийт 200 гаруй удирдах албан тушаалтан оролцож байна.
Тус сургалтаар удирдах бүрэлдэхүүнд Гамшгийн удирдлага, Барилга байгууламжийн эрсдлийн төлөв байдал, Гамшгийн эрсдэлийн удирдлагын эрх зүйн орчин, Улаанбаатар хотын газар хөдлөлтийн нөхцөл байдал, Газар хөдлөлтийн үеийн эрсдэлийн үнэлгээ сэдвээр танхимын сургалт зохион байгуулагдаж, сургалтын төгсгөлд Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн талаар танилцуулна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

FB_IMG_1552617570780FB_IMG_1552617582070FB_IMG_1552617600734FB_IMG_1552617603991

Written by Baatar Batchuluun