ОБЪЕКТЫН БОЛОН ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн Онцгой байдлын газрын тэргүүн дэд дарга, Төрийн тусгай хамгаалалтын газрын дэд дарга нарын баталсан удирдамжийн дагуу Төрийн тусгай хамгаалалтын газрын “Их тэнгэр цогцолбор”-ын ажилтан, алба хаагчдад ой, хээрийн болон объектын гал түймэр унтраах талаар танхимын болон дадлага сургуулийг 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр зохион байгууллаа.
Тус сургалтыг газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх тухай, ой, хээрийн болон объектын гал түймэр унтраах аргачлал, гал унтраах багаж хэрэгслийн талаар танхимын сургалтыг Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Ж.Алтанхуяг, Төрийн ордны Гамшгаас хамгаалах тасгийн дарга, хошууч Д.Одонбаяр, Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Ц.Мөнхбаатар, ахлах дэслэгч С.Буян-Арвижих нар зохион байгуулсан байна.
Сургалтад Төрийн тусгай хамгаалалтын газраас 45, “Их тэнгэр цогцолбор”-оос 68, нийт 113 алба хаагчид хамрагдлаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

002

004

003

Written by Baatar Batchuluun