Иж бүрэн сургуулийг зохион байгуулах ажлын хэсгийн хоёрдугаар хурал боллоо 57162427_1072936376233545_8886079325862887424_n Full view

Иж бүрэн сургуулийг зохион байгуулах ажлын хэсгийн хоёрдугаар хурал боллоо

     Нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгуулах ажлын хүрээнд ерөнхий ажлын хэсгийн хоёрдугаар хурлыг нийслэлийн Онцгой байдлын газрын хурлын танхимд зохион байгууллаа. Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/88 дугаар захирамжаар томилогдсон 14 ажлын хэсгийн ахлагч нар ажлын хэсгийн хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид хийх ажлын талаар танилцуулга хийв. Хуралд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Онцгой байдлын газрын нийт 160 гаруй ажилтан, алба хаагч оролцсон. Хурлын төгсгөлд нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр нар ажлын хэсгийн гишүүдэд үүрэг чиглэл өглөө гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

57303439_382032955714977_6353717971931627520_n 56981671_2390009764366774_2956935917866057728_n57349683_507295806470514_1212381087687245824_n 57034695_376425789752326_4899003580884713472_n56913236_593235411159530_3704650420853932032_n

Written by Baatar Batchuluun