Эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан албан хаагчдыг Төрийн дээд одон, медалиар шагналаа

              Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг тохиолдуулан Онцгой байдлын албанд олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа алба хаагчдад Төрийн дээд одон, медаль олгосныг өнөөдөр гардууллаа.Шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар нар алба хаагчдад гардуулсан юм.

                     Цэргийн гавьяаны одонгоор нийслэлийн Онцгой байдлын газрын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын ахлах байцаггч, дэд хурандаа Б.Сүхбаатар, мөн газрын ахмад ажилтан Ц.Хүрэлбаатар нарын дөрвөн алба хаагчийг,

                 Цэргийн  хүндэт медалиар:  нийслэлийн Онцгой байдлын газрын Санхүү, үйлчилгээний албаны тооцооны нягтлан бодогч, дэд хурандаа Х.Диймаа, мөн газрын дэд бүтэц, газар хөдлөлт, гамшгаас хамгаалах албад хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Ц.Эрдэнэчимэг, мөн газрын Урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Б.Чинбат нарын 13 алба хаагчийг тус тус шагналаа.

26

1 3 4 5 7 8 9

Written by Burmaa

Leave a comment