Баасан гаригийн “Мэдээллийн цаг”-т сонирхолтой илтгэлүүд сонслоо

               Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар албан хаагчдад хууль эрх зүй, цаг үеийн асуудлаар мэдээлэл олгох зорилгоор 14 хоног тутам Баасан гаригт  “Мэдээллийн цаг” зохион байгуулж байхаар болсон.

            Энэ  удаагийн “Мэдээллийн цаг” –т Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Монгол Улсын тусгаар тогтнол”, Улсын нэгдсэн төв эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч,  ахлах эмч С.Алтансүх “Эмнэлэгийн анхны тусламжийн чиг хандлага” сэдвээр сонирхолтой илтгэл тавьж, мэдээлэл хийлээ.

            Нийслэлийн Онцгой байдлын газрын төв штаб, Аврах анги 105, Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвийн албан хаагчид хамрагдлаа.

1 2 3 54

Written by Burmaa

Leave a comment