“Онцгой байдлын албаны удирдах ажилтны стратегийн цугларалт” эхэллээ

           Жил бүрийн эхэнд уламжлал болон зохион байгуулагддаг “Онцгой байдлын албаны удирдах ажилтны стратегийн цугларалт” өнөөдөр Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвд эхэллээ.

            Стратегийн цугларалтад Онцгой байдлын ерөнхий газрын бүтцийн нэгжийн газар, хэлтэс, тасгийн дарга нар, төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын дарга, захирагч нарын Онцгой байдлын албаны  92 удирдах ажилтан хамрагдаж байгаа юм.

            Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Шадар сайдын ахлах зөвлөх, хатагтай Л.Саянаа хүрэлцэн ирж, Шадар сайдын илгээлтийг удирдах бүрэлдэхүүнд хүргэлээ.

            Энэ удаагийн “Онцгой байдлын албаны удирдах ажилтны стратегийн цугларалт” нь Гамшгаас хамгаалах тухай хууль шинэчлэн батлагдаж, тус хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулсан нэг жилийн ажлын дүгнэж, цэгнэж байгаагаараа онцлогтой.

            Цугларалтын үеэр удирдах бүрэлдэхүүнд Онцгой байдлын ерөнхий газрын 2018 оны үйл ажиллагааны зорилго, зорилт, сургуулийн жилийн сургалт бэлтгэлийн онцлог, Зэвсэгт хүчин, Хил хамгаалах байгууллагын хамтын ажиллагаа, удирдахуйн ухааны онол арга зүйн талаар шинэ мэдлэг, мэдээлэл өгөх, удирдах бүрэлдэхүүний штабын бэлтгэлийг хангуулах, цэргийн биеийн тамирын бэлтгэлийн стандартыг танилцуулах юм. Түүнчлэн төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын дарга нартай төрийн алба хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулна.

Онцгой байдлын байгууллага 2018 онд

  • Гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлэх
  • Удирдлагын манлайлал, хүний нөөцийн чадавхийг сайжруулах гэсэн зорилтыг дэвшүүлээд байна.

 

  • 1 2 4 5 6

Written by Burmaa

Leave a comment