Үйлчилгээ

АЖЛЫН БАЙРНЫ ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ДҮГНЭЛТ ШИНЭЭР АВАХ БУЮУ СУНГУУЛАХ

Барилга байгууламжид гал унтраах тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгсэл, бодис материал зэргийг байрлуулан ашиглахдаа ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт гаргуулна.

Галын аюулгүй байдлын дүгнэлт авах иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын бүрдүүлэх материалын жагсаалт:

  1. Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар
  2. Ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт
  3. Хүсэлт /албан бичгээр/
  4. Өргөдөл /хувь хүн/

НОБГ-ын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Б.Мягмаржав 88141414

АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ТЕХНИКИЙН ХОЛБОГДОЛТОЙ ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ

Аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр болон мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, сургалт сурталчилгааг зохион байгуулж, заавар зөвлөгөө өгч ажиллана.

Иргэд аж ахуйн нэгж байгууллагын бүрдүүлэх материалын жагсаалт:

  • Аж ахуйн нэгж байгууллагуудад сургалт сурталчилгаа явуулах тухай хүсэлт (гамшгийн ямар төрлөөр, хэдэн цагийн багтаамжтай сургалт авахаа тодорхой бичих)
  • Байгууллагын үйл ажиллагаа онцлогийг тусгасан танилцуулга

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Чинбат 88127777

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, дэслэгч Б.Солонго 88002923

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, дэслэгч Э.Оргил 96658621