Барилгын зураг хянах

БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ ШИНЭЭР БАРИХ, ӨРГӨТГӨХ, ХИЙЦ БҮТЭЭЦ, ЦАХИЛГААНЫ ЭХ ҮҮСВЭРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭГ ӨӨРЧЛӨХ, ЗАСВАРЛАХАД  ДҮГНЭЛТ ГАРГАХ

  Барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх, хийц бүтээц, цахилгааны эх үүсвэрийн шугам сүлжээг өөрчлөх, засварлахад гал түймрийн улсын хяналтын байцаагч нь Галын аюулгүй байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т заасан барилга байгууламжийн зураг төсөлд галын аюулгүйн дүрэм норм, стандартын шаардлагыг хангасан эсэхэд хяналт тавьж, дүгнэлт гаргана.

  1. Онцгой байдлын ерөнхий газар, төв орон нутгийн Онцгой байдлын байгууллагын гал түймрийн улсын хяналтын байцаагч батлагдсан чиг үүрэг, хуваарийн дагуу барилгын зураг төслийг хянаад дүгнэлт гаргахдаа галын аюулгүй байдлын шаардлага хангаагүй зөрчлийг арилгуулсаны үндсэн дээр дүгнэлт гаргана.
  2. Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн иж бүрэн зураг төслийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 20 хоногт, 10.1.4-т заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн иж бүрэн зураг төслийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 хоногт, 10.1.3-т заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн иж бүрэн зураг төслийг ажлын 5 хоногт, 10.1.1, 10.1.2-т заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн иж бүрэн зураг төслийг 1-3 хоногт багтаан хянана. Мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.5-д заасан барилга байгууламжийн иж бүрэн зураг төслийг хянахад ажлын хэсэг томилон ажиллуулж болно.
  3. Барилга байгууламжийн зураг төсөл нь зургийн нүүр хуудас дээр дарсан “Хянасан” гэсэн тусгай тэмдэг, гал түйймрийн улсын хяналтын ахлах байцаагч, байцаагчийн холбогдох хуудас дээр дарсан тэмдэг, гарын үсэг, гал түймрийн улсын хяналтын байцаагчийн зураг төсөл хянасан тухай дүгнэлтийн хамт батлгаажина.
  4. Төв орон нутгийн Онцгой байдлын байгууллага нь барилгын зураг төслийн галын аюулгүйн дүрэм норм, стандартын шаардлагыг хангуулсан байдалд хяналт тавьж дүгнэлт гаргасан талаар цахим мэдээллийн санг бүрдүүлж, дүнг тайланд тусгана.